Нүүрс тээврийн замд үүсээд буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх ажлын хэсэг,холбогдох байгууллагын дарга нарын хамт /2019.4.3./ МУ-ын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзлаа. Ажлын хэсэг нүүрс тээвэрчдийн нийгмийн асуудлыг шийдэх түгжрэлийг буурууулахад зайлшгүй хийх ёстой ажил арга хэмжээний талаар танилцууллаа. Анх удаа тээвэрчдийн ахуй нөхцөл, наад захын нийгмийн хамгаалал, амь нас эрүүл мэндийн асуудлууд шууд Ерөнхий сайдад хүрлээ.
Ингээд 2 цаг орчим уулзалтаас Ерөнхий сайдын хэлсэн үгнээс товч хүргэе ээ. Бичлэг хийх зураг дарах нь хориотой тул цаасан дээр тэмдэглэснээ товч буулгалаа …….
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би ч нэг энгийн тээвэрчин жолоочийн хүүхэд. Манай аав насаараа тээвэрт жолооч хийсэн. Гэхдээ ийм бэрх зам, хүнд нөхцөлд тээвэр хийж байгаагүй байх шүү…. Тэгээд ч би Ерөнхий сайдын ажлын ажлаа авсаны дараахан ззориуд урд боомтоор орж ирж тээвэрчидтэйгээ уулзаж байсан. Төрийн бус байгууллагын төлөөлөл, Тээвэрчдийн Баянзам холбооноос тавьж байгаа асуудлыг сайн ойлгож байгаа. Тэнд жолооч нар үнэхээр хүнд нөхцөлд байгаа шүү…. Ажлын хэсэг байгуулж нүүрс тэвээрт зовж байгаа тэр олон мянган жолооч нарын асуудлыг ингээд дахин тавьж байгаа дэд сайд Халтар танд баярлалаа….. Шийдэх цаг болсон…
Би оны өмнө Цэций хайрхан дээр гараад бууж байхдаа энэ нүүрс тээвэрт явдаг хоёр жолоочтой таарч, цуг буу халж буусан юм. Тэр хоёр надад ний нуугүй л ярьж байсан. Ил далд юм юмны нь тухай. Яаж хооллож зутарч, торгуулж, хилийн цаана дарлуулж байдаг талаар. Гэр бүлийн асуудал гээд….. Би энд яригдсан асуудал бүрт тэр бүр оролцоод шийдэхгүй. Манай сайдууд яамдууд яриад шийдэл гаргаад явах ёстой. Гэхдээ одоо асуудал хүнд болж байгаа учраас бүгд ярьж хамтдаа асуудлуудыг шийдье.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг та заавал ирээрэй. Тэр хувийн хэвшлийн уурхайн дарга захирлуудыг бас ирүүл….
“Эрдэнэс Монгол”-ын захирал П.Ганхүү танаас асууя : Энэ замын мөнгө хаашаа ороод байна. Та ажил авснаасаа хойш ямар ажил хийв. Товч яриарай….
…. АТҮТ танай дээр ярих асуудал их бий шүү. П.Дэлгэрнаран захирлыг дараагийн уулзалт дээр заавал байлгаарай. Тэр танай өгдөг зөвшөөөлтэй холбоотой яриа гомдол их бий шүү. Хариуцлага алдаж, буруу юм хийж байж гогдуулав аа та нар. Одоо чанга болж байгаа шүү. Хатуу ярина шүү. Эмнэлгийн тусламж үйлчилгээг жолооч нарт хүргэх асуудлыгшийдье…. Гэхдээ би яг одоо шийдвэр шууд гаргахгүй. Энэ нүүрс тээврийн асуудлыг шийдэх асуудалд ямар сайдууд, хэн дарга оролцох ёстой байна, бүгдийг дууд. Тэгээд ирэх даваа гарагт 14 цагт дахин энд цуглая. Шаардлагатай, яаралтай шийдэх асуудлуудыг би Засгийн газарт оруулж шийдүүлнэ….
Энэ бол зүгээр нэг сонсоод өнгөрөөчих асуудал биш. 14 мянга орчим жолооч гэдэг чинь бараг 3 сум нийлүүлсэнтэй адил тооны иргэдийн маань асуудал яригдаж байна. Ард нь гэр бүл үр хүүхэд нь байгаа….. Энэ хэдэн жолооч нар чинь л нүүрс зөөж байж улсын төсөвт мөнгө оруулж ирж байгаа шүү Тийм үү нөхөд өө…Энэ төрийн бус байгууллага холбооны төлөөлөл УЗ- ийн дарга П.Баярхүү та дараагийн хуралд заавал ирж суугаарай. Сая тавьсан асуудлуудаа сайн яриарай…За ингээд даваа гарагт 14 цагт шүү….” гэлээ.
Эх сурвалж: БАЯНЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО