Эхлэл дэлхий Ливийн үндэсний арми нийслэл хотоо эзлэхээр давшиж эхэлжээ

Ливийн үндэсний арми нийслэл хотоо эзлэхээр давшиж эхэлжээ

Б.Сансар

Маршал Халиф Хафтарын удирддаг Ливийн үндэсний арми тус улсын нийслэл Триполи хот руу өмнөд ба баруун зүгээс давшилж тус хотоос 80 км зайд оршдог Гарьян хотыг эзэлсэн тухай “Reuters” агентлаг уламжилжээ. Арабын ертөнцөөс дэмжлэг авдаг Халиф Хафтар НҮБ-ын ивээл дор Триполид байгуулагдсан Ливийн үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг огцруулахыг зорьж байгаа аж.

Түүний арми Триполи руу Ливийн үндэсний эв нэгдлийн Засгийн газар хяналтад нь байдаг цэргийн анги нэгтгэлүүдийг байлдааны бэлэн байдалд оруулан хотыг хамгаалахад эрчимтэй бэлтгэж байна. Триполийн иргэд сайн дураараа нэгдэн зэвсэг барьж хотоо хамгаалах хөдөлгөөн өрнүүлжээ.

Ливид 2011 онд өрнөсөн иргэний дайны үеэр тус улсыг 40 гаруй жил тасралтгүй удирдсан Моаммар Каддафи амь үрэгдсэн бөгөөд тэр цагаас хойш тус улсад хоёр засаглал тогтжээ. Ливийн нефтиэр баян зүүн хэсгийг Тобрук хот дахь парламент, баруун хэсгийг Триполи дахь Үндэсний эв нэгдлийн Засгийн газар удирдсаар өнөөг хүрсэн байна.

Ливид болж буй үйл явдалтай холбогдуулан өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдахаар болсон аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here