УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайханыг нийт гишүүдийн 94.6 хувийн саналаар дэмжлээ.
Ингэснээр Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг томиллоо.
Б.Жаргалсайхан нь одоо Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажилладаг. Тэрээр:
- 1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,
- 1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,
- 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,
- 2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,
- 2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,
- 2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,
- 2017.01.07-2017.07.01 ХБАХТХэлтсийн дарга,
- 2017-2018 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна: