Нийслэлийн удирдах ажилтны ээлжит хурал өнөөдөр болж цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцэв. Тэр дунд Туул голын хамгаалалтын бүсэд бургас хядаж барилгын үйл ажиллагаа явуулж байгаа асуудал багтсан байна.
Хотын дарга С.Амарсайханы хамаарал бүхий этгээд болох төрсөн ах С.Отгонбаярын эзэмшлийн Зүүнбаян рефайнери гэх компани 2 жилийн өмнөөс Туулын эрэг дээр 2 га талбай бүхий бургасыг устгаж хаус хороолол барьж эхэлсэн юм. Тэгвэл саяхнаас Идэр интрернэшнл ХХК мөн ийм үйлдлийг давтан Туулын бургасыг хядан барилгын ажил хийсэн билээ.
Хотын захиргааны шуурхай хурлаар энэ асуудлыг хэлэлцсэний эцэст Хотын дарга С.Амарсайхан … Туул голын онцгой хамгаалалтын бүсэд олгогдсон газарт ямар нэгэн барилга байгууламжийн эрхийг олгохгүй байх, Зохих зөвшөөрөлгүй газар, шорооны ажил хийж байгаа, туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, мод бутыг устгаж байгаа “Идэр интернешнэл” ХХК-ны үйл ажиллагааг зогсоох, “Зүүн баян Pефайнери” ХХК-ны барилгын үйл ажиллагааг зогсоох…үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ