Эхлэл эдийн засаг “Эрдэнэс Тавантолгойн”-н хувьцаа эзэмшигчид Ерөнхий сайдад хандлаа

“Эрдэнэс Тавантолгойн”-н хувьцаа эзэмшигчид Ерөнхий сайдад хандлаа

“Эрдэнэс Тавантолгой” компанийн нэгж хувьцааны үнэ хэт доогуур, тус компанийн үргүй зардал их хэмжээтэй байгааг 1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл эсргүүцсээр байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар МҮОНТВ-ийн “Дефакто” халз мэтгэлцээн зохион байгуулагдахаар болж “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-г эдийн засагч Л.Наранбаатар оролцохоор болсон байв. Харин нөгөө талаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Ганхуяг уригдсан ч оролцох боломжгүй хэмээсэн байдаг.

Тэгвэл хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл Ерөнхий сайдад ханджээ. Тэд Ерөнхий сайдад ил захидал хүргүүлсэн байна. Тодруулбал,

  1. Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-д хариуцлага тооцох
    Нэгж хувьцааны ногдол ашгийг багадаа 84₮ болгон нэмэх
    3. Нүүрсний үнэ нэмэх, Үргүй зардлыг бууруулж, 2019 оны төсвийг илүү үр ашигтай болгох чиглэл өгүүлэх тухай хүсчээ.

Энэ асуудлаар маргаашийн дотор хариу ирүүлэхгүй бол хувьцаа эзэмшигчид жагсаал зохион байгуулахаар болж байгаа аж.

Эх сурвалж: ura.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here