Гаалийн байгууллагаас гаргасан стаститикаар Монгол Улс олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар энэ оны эхний 3 сарын байдлаар 7.3 сая ам.долларын бараа импортложээ. Үүнээс гарал үүслийн орноор авч үзэхэд БНХАУ-д 27.9 хувь, АНУ-д 13.3 хувь, Япон-д 43.8 хувь тус тус ногдож байна.
Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал БНХАУ-д 23.2 хувь, Японд 45.9 хувь, АНУ-д 12.9 хувь ногдож байна.
Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 19.2 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл БНХАУ-д 76.4 хувь, АНУ-д 5.4 хувь, ХБНГУ-д 6.6 хувь тус тус ногдож байна
Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 25.3 хувийг БНСУ-аас, 62.6 хувийг БНХАУ-с тус тус олгожээ.
Нийт 20.7 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар авч үзвэл БНХАУ-д 9.2 хувь, ОХУ-д 88.4 хувь тус тус ногдож байна.