Эхлэл онцлох Амины үнэтэй албан тушаал гэж байдаггүй!

Амины үнэтэй албан тушаал гэж байдаггүй!

Д.Бат-Очир

Өглөө ажилдаа явсан дөрвөн аав орой нь эргэж харьсангүй. Өчигдөр /2019.4.16./-нд Төв цэвэрлэх байгууламжид ажилладаг гуч гаруйхан настай дөрвөн залуу ажил дээрээ нас барлаа.

Маш харамсалтай мэдээ л дээ.

Хэрэг явдлын талаар төрийн, хуулийн байгууллагууд дүгнэлт шаардлагаа гаргах биз ээ.

Харин хуулийн байгууллагын хараа хяналтад өртөлгүй, нэр цэвэр үлдэж, хариуцлагаас мултарчих аюултай нэгэн албан тушаалтны талаар энд хэлэх хэрэгтэй.

Тэр хүн бол Хотын дарга С.Амарсайхан юм.

Төв цэвэрлэх байгууламж Ус сувгийн удирдах газрын харьяанд байдаг. Харин Ус сувгийн удирдах газар нь Улаанбаатар хотын мэдлийнх юм.

Тэгэхээр энэ байгууллагын хамгийн том дарга нь С.Амарсайхан болно гэсэн үг.

Энэ хүний удирдлагад байдаг байгууллагад дөрвийн дөрвөн айлын эзэн, дөрвийн дөрвөн хань, аав амиа алдлаа.

С.Амарсайхан энэ талаар олон таван тайлбар ярих шаардлага байхгүй.

Зүгээр л ажлаа өгөөд явах ёстой. Энэ бол дэлхийн жишиг. Ингэж байж улс орны ажил амьдрал хариуцлагатай байдаг.

Харин түүний оронд очих Хотын дарга Төв цэвэрлэх байгууламж, бусад салбар байгууллагууддаа дахин хүний амь эрсдэхгүй байх талаар онцгой арга хэмжээ авч ажиллах ёстой юм.

Дахиад хэлэхэд, аминаас үнэтэй албан тушаал гэж байдаггүй юм.

Эх сурвалж: news1.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here