Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ. Тодруулбал, ҮАБЗ-ийн хуралдааны талаар мэдээлэл хийхээр болжээ.
Ерөнхийлөгч жилд нэг удаа ҮАБЗ-ийн асуудлаар УИХ-ын чуулганд хаалттай мэдээлэл хийдэг уламжлалтай. Өнгөрсөн намар энэхүү асуудлаар мэдээлэл хийх байсан ч УИХ-ын чуулганы хуралдаан хуралдаж чадахгүй, ирц бүрдэхгүй байсаар намрын чуулган хаалтаа хийсэн. Тиймээс энэ удаа хийхээр болжээ.
Харин ямар асуудлаар мэдээлэл хийх нь тодорхойгүй байна.