Эхлэл дэлхий Ангараг дээр газар хөдөлснийг тогтоожээ

Ангараг дээр газар хөдөлснийг тогтоожээ

Б.Сансар

Францын газар хөдлөлт хэмжигч “SEIS” аппарат Ангараг гариг дээр газар хөдөлснийг анх удаа тогтоосон тухай Францын сансар судлалын “CNES” агентлаг мэдээлж байна.

Бүхээгтээ “SEIS” аппаратыг тээсэн АНУ-ын сансрын “InSight” хөлгийг 2018 оны тавдугаар сард дэлхийгээс хөөргөжээ. “InSight” хөлөг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ангараг дээр амжилттай буусан аж. Улмаар газар хөдлөлт хэмжигч “SEIS” аппаратыг Ангарагийн хөөрсөнд дэлхийгээс удирдан суулгажээ.

“SEIS” аппарат Ангараг гариг дахь газар хөдлөлтийн давтамж, хүч зэргийг нарийвчлан тогтоох зорилготой бөгөөд Ангарагийг судлахад чухал үүрэг гүйцэтгэх юм байна.

Эх сурвалж: ura.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here