Эхлэл улс төр ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэлээ

ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэлээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус VII хуралдаан энэ сарын 28-нд боллоо. Хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хэлэлцэж, оролцох шийдвэрээ баталгаажуулав.

Сонгуулийн тухай хуулийн дагуу нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ дөрөвдүгээр сарын 30-ны дотор СЕХ-нд хүргүүлнэ. Мөн нэр дэвшигч нь сонгуульд 2016 оны мөрийн хөтөлбөрийн дагуу оролцох тухай СЕХ-ноос мэдэгдээд байна. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-ны өдөр болох бөгөөд “Энэ удаагийн сонгууль улс төрийн намуудын рейтингийг тодорхойлох чухал сонгууль болно” хэмээн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хурлыг нээж,  хэлсэн үгэндээ онцоллоо.

Мөн хурлын үеэр “Үзэл баримтлал”-ын танилцуулга хийх ажлын хэсэг мэдээлэл хийж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын гишүүдэд үзэл баримтлалаа таниулан, сурталчлах сарын аян эхлэх гэж байгааг дуулгалаа. Ирэх сарын 11-нд Үзэл баримтлалаа орон даяар таниулан, сурталчлах үндэсний аян эхэлнэ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here