Эхлэл дэлхий Нарухито хаан ширээнд сууснаар Японд Рейвагийн шинэ тоолол эхэллээ

Нарухито хаан ширээнд сууснаар Японд Рейвагийн шинэ тоолол эхэллээ

Б.Сансар

Өнөөдөр Японы хаан ширээнд ханхүү Нарухито өргөмжлөгдсөнөөр Японд Хейсейн тоолол өндөрлөж, шинэ Рейвагийн тоолол эхэллээ.

Харин өчигдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсын 125 дахь эзэн хаан Акихито суудлаа орхисон тухай албан ёсоор мэдэгджээ. Тэрээр, “Эзэн хаан тусгайлан гаргасан хуулийн дагуу сайн дураар эрх мэдлээсээ татгалзлаа. Акихито болон хатан хаан Мичико нарт Японы ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэсэн байна.

Үүнээс өмнө Акихито Токиогийн сүмд нарны бурхан Аматерасу болон өвөг дээдэстээ мөргөж, хаан суудлаа орхиж буй тухай албан бичиг уншжээ. Сүүлийн 200 жилд Японы эзэн хаан ийнхүү сайн дураараа огцроогүй аж.

Акихито манай эриний өмнөх 660 онд Японы хаанаар өргөмжлөгдсөн Жиммугийн удам бөгөөд 1989 онд хаан ширээнд суусан юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here