Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар АТГ-ын удирдлагуудыг шинээр томилохых дэмжсэн ХЗБХ-ны саналыг гишүүдийн олонх дэмжсэн билээ.
Тодруулбал, АТГ-ын даргаар З.Дашдавааг 94.6 хувиар, дэд даргаар Ж.Батсайханыг 85.7 хувиар тус тус дэмжсэн. Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх хүмүүсийг албан тушаалд нь томилох тушаалыг танилцуулж, тэд албан ажлаа хүлээж авсан юм.
АТГ-ын шинэ дарга З.Дашдаваа “Миний бие хуулийн хүрээнд ажиллахад асуудал байхгүй. Хэргүүд хуулийн дагуу шийдэгдэх болно. Шалгагдаж байгаа томоохон хэргүүд дээр удирдах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана. Ингэхээр хэргүүд хуулийн хугацаанд шалгагдаж шийдвэрлэгдэх байх.
Оффшор болон 33 их наядын асуудалтай танилцаж байгаад хариу өгнө. Авлигатай тэмцэх байгууллага хараат бус бие даасан байгууллага учраас улс төрөөс хараат байна. Тиймээс би хуулийн хүрээнд хараат бусаар ажиллах бүрэн боломжтой” гэв.