Кино урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Cinema awards-2019” ёслолын ажиллагаа өчигдөр орой /2019.05.02/ 18.00 цагаас Шангри-Ла зочид буудалд боллоо. Уг шагнал гардуулах ёслолын ажиллагаагаар “х-түц” продакшны жүжигчин И.Одончимэг “Солиот Эх”-н Номоогийн дүрээр оролцож шилдэг эмэгтэй жүжигчин номинацийн эзэн боллоо. Харин шилдэг эрэгтэй жүжигчин номинацийн эзнээр “Фантастик” продакшний жүжигчин М.Бабатбаяр тодорлоо.
“Өргөө” кино театрын 10 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулсан уг ёслолын ажиллагаанд “Холливуд Монголд” анхдугаар наадмын хүндэт зочноор уригдсан Холливудын 16 уран бүтээлч оролцож, монголын уран бүтээлчдэд шагнал гардуулсан юм.
Кино урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах ёслолд 2017, 2018 онд Монголын кино театруудын дэлгэцнээ гарч байсан хамгийн их үзэлттэй 30 уран бүтээлээс шилдгийн шилдэг 10 бүтээл 10 номинацид нэр дэвшин өрсөлдсөн юм. Үүнд “Маш нууц-2 Байтаг богд”, “Зүрхний хилэн”, “Солиот эх”, “Сайн аав”, “Амьдралоги”, “Амьдрал”, “Приусын босс”, “Нинжин сэтгэл”, “Миний нууц”, “Говийн домог”, “Ээжийн дайсан-2”, “Гурван найз эргэж ирсэн нь”, “Bad angel”, “Single ladys 3”, “Mongolian connecion” зэрэг 10 дэлгэцийн бүтээл өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.