Б.Сансар
АНУ, Хятадын худалдааны дайн шинэ шатандаа орлоо.
Бээжин ирэх зургадугаар сарын 1-нээс АНУ-аас тус улсад нийлүүлдэг таван мянга гаруй бараа, бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлэхээ өчигдөр зарлажээ.
Үүний дараа Нью Йоркийн хөрөнгийн биржийн “Dow Jones” индекс 695,21 пунктээр (2,68 хувиар), Америкийн 500 томоохон компанийг хамруулсан “S&P” индекс 79,87 пунктээр (2,77 хувиар), “NASDAQ” цахим биржийн индекс 247,36 пунктээр (3,12 хувиар) тус тус буурчээ.
Вашингтон энэ сарын 10-нд Америкт Хятадаас нийлүүлдэг бараа, бүтээгдэхүүний татварыг 10-аас 25 хувь хүртэл буюу 200 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн билээ. Үүний хариуд Бээжин Хятадад Америкаас нийлүүлдэг таван мянган бараа, бүтээгдэхүүнд 60 тэрбум ам.доллартай дүйцэх татвар ногдуулахаа өчигдөр мэдэгдсэн юм.
Ura.mn