Эхлэл онцлох Хөгжлийн банкны захирал Б.Батбаярыг чөлөөлнө

Хөгжлийн банкны захирал Б.Батбаярыг чөлөөлнө

Д.Бат-Очир
Хөгжлийн банкинд хийсэн Аудитын байгууллага, Засгийн газрын ажлын хийсэн шалгалтын дүгнэлт таагүй гараад байгаа. Тиймээс эхний ээлжинд тус банкны гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаярыг чөлөөлөх гэж байна.
2016 оны 12 сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар томилж байсан юм.
Б.Батбаяр нь 1998 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2002-2004 онд АНУ-ын Индианагийн их сургуульд магистр зэрэг хамгаалжээ.
Сангийн яамны Төсвийн бодлогын газарт нягтлан бодогч, эдийн засагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, Банкны өр барагдуулах алба, Төрийн банк, Хөгжлийн банк болон төрийн өмчит үйлдвэрийн газруудад төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж ТУЗ-ийн гишүүн, даргаар ажиллаж байсан юм.

Эх сурвалж: news1.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here