Уэльсийн Кардифф хотын оршин суугч 28 настай Ребекка Милсомын эцгийнх нь хаягаар нэгэн илгээмж иржээ. Илгээмж дотор Беккагийн 18 настайдаа буюу 2009 онд хулгайд алдсан түрийвч байж.
Нохойгоо салхилуулахаар машинаасаа буухдаа Ребекка түрийвчээ сандал дээр орхисон гэнэ. Хулгайч машины цонхыг онгойлгон түрийвчийг авч одсон юм байна. Бүтэн 10 жил өнгөрсөн тул Бекка түрийвчээ ч мартаж, эргэж олох ч найдлага тасарсан хэрэг.
Гэвч Жорж хэмээх залуу зүлэг арчлах ажлаа хийж яваад Кардиффын хойд хэсгээс түрийвчийг нь олж, бичиг баримтынх нь хаягаар зурвас дайн буцаан илгээжээ. “Одоо хөнгөлөлтийн карт чинь ч бараг ажиллахгүй л байх даа” гэж Жорж зурвастаа наргиа хийжээ.
“Хорвоо дээр сайн хүмүүс олон байдгийн жишээ энэ гэж би бодож байна. Түрийвчээ би эргээд оллоо. Аз хийморь намайг орчихоогүй юм байна хэмээн” Ребекка өгүүлээд түрийвчийг нь олж өгсөн Жоржтой уулзаж, талархлаа илэрхийлэхийг хүсч буйгаа мэдэгджээ.
news1.mn Р.Гэгээ