Эхлэл нийгэм Өлгий суманд “Эрүүл хүнс” аяныг зохион байгууллаа

Өлгий суманд “Эрүүл хүнс” аяныг зохион байгууллаа

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газруудад хяналт шалгалт хийжээ.Хяналт шалгалтад 164 аж ахуйн нэгж, иргэд хамрагдсан байна. Шалгалтаар хэрэглэх хугацаа нь хэтэрсэн 15 нэр төрлийн 747 150 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч аймгийн Өлгий сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд устгуулахаар шилжүүлжээ. Мөн илэрсэн дутагдлыг арилгуулахаар 14 газарт 86 заалт бүхий албан шаардлага хүргүүлэн, цаашид дээрх зөрчил дутагдлыг давтан гаргахгүй байх, дотоод хяналтаа сайжруулан ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Үүнээс гадна “Иргэн таны төлөө-Мэргэжлийн хяналт” сарын аяны хүрээнд аймгийн Эрчимбаян-Өлгий ХК-ийн дулааны цахилгаан станцаас гарч буй хаягдал үнсэнд цацраг үүсгүүрийн хэмжилтийг мөн хийжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here