Эхлэл дэлхий Жулиан Ассанжийн бие муудан шоронгийн эмнэлэгт шилжжээ

Жулиан Ассанжийн бие муудан шоронгийн эмнэлэгт шилжжээ

Б.Сансар

Жулиан Ассанжийг Их Британийн Белмарш шоронгийн эмнэлэгт шилжүүлсэн тухай түүний үүсгэн байгуулсан “WikiLeaks”-ээс мэдээлжээ.

Тэрээр олон улсын, нэн ялангуяа АНУ-ын цөөнгүй нууцыг задалсан дуулиант тарьсан билээ.

Долоон жилийн турш Эквадорын Лондон дахь Элчин сайдын яамнаас гаралгүй орогноход хүрсэн Жулиан Ассанжийн бие ихэд муудсан аж. Түүний өмгөөлөгч Пер Самуэлсоны хэлснээс үзвэл өнгөрсөн баасан гаригт түүнтэй Белмарш шоронд уулзахад энгийн яриа ч өрнүүлж чадахгүй байжээ.

Белмаршийн шоронд өнгөрүүлсэн сар хагасын хугацаанд Жулиан Ассанжийн биеийн байдал үргэлжлэн муудаж, ихэд турсан гэнэ. АНУ түүнийг төрийн нууц задруулсан, тагнуулын ажиллага явуулсан хэмээн ялын дээд хэмжээ оноохоор зэхэж буй бол Швед хүчингийн хэрэгт буруутгаж байгаа билээ.

Эх сурвалж: ura.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here