УИХ-аар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна. Гишүүд шүүмжилж, “Оюутолгой” ХХК-ийнхан тайлбар тавьсаар байгаа.
Эндээс нэг зүйл тодорхой болж буй юм. Монгол Улс Оюутолгойгоос 2048 оноос ногдол ашиг хүртэж эхлэх юм байна.
Анх 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байсан гэхээр 39 жилийн дараа өгөөж нь ирэх төсөөлөл яригдаж байна гэсэн үг.
Түүнчлэн уг гэрээг байгуулсан Ерөнхий сайд Санжийн Баярыг 92, Сангийн сайд С.Баярцогтыг 81 настайд Оюутолгойн үр өгөөжийг Монгол Улс хүртэх болж байгаа юм. Харин Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байхдаа С.Баяр 53, С.Баярцогт 42 настай байв.
Эх сурвалж: www.news1.mn Д.Очир