Эхлэл онцлох Д.Амарбаясгалан: БНХАУ-ын дэмжлэгээр барьсан эмнэлэг маань хүүхдүүдэд том бэлэг боллоо

Д.Амарбаясгалан: БНХАУ-ын дэмжлэгээр барьсан эмнэлэг маань хүүхдүүдэд том бэлэг боллоо

МАН-ын генсек Д.Амарбаясгалан Баянзүрх дүүргийн 9, 17, 24-р хорооноос НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй. Тэрээр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шархад орчмын хороодын хүүхэд багачуудынхаа дунд хүүхдийн баярын өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм. Энэ жилийн хувьд өдөрлөгөө “Аз жаргалтай хүүхдүүд” нэртэйгээр зохион байгуулжээ. Мөн тэрээр өчигдөр Алдарт эхийн 1,2-р зэргийн одон авах болзлыг хангасан 118 эхэд НИТХ-ын нэрийн өмнөөс одонг нь гардуулж хүндэтгэл үзүүлсэн байна.

Түүнчлэн МАН-ын генсек Д.Амарбаясгалан өдөрлөгийн үеэр “Хотын төвөөс хамгийн алслагдсан хороодын нэг болох БЗД-ийн 9-р хороонд 50 ортой хүүхдийн эмнэлэг барьж ашиглалтанд оруулсан маань энэ жилийн хувьд хүүхэд багачууддаа барьж буй хамгийн том бэлэг боллоо. 9-р хорооны нутаг дэвсгэр дээр хүүхдийн эмнэлэг бариулах ажлыг нэлээд хугацаанд судалж, холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж байсны үр дүнд Улаанбаатар хотын Хангарьд клуб, БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр баригдсан эмнэлэг маань хэдхэн хоногийн өмнө үүд хаалгаа нээгээд байна” гэж онцоллоо. Мөн цаашид Шар хад орчмын бүсийг хотжилт, соёл, аялал жуулчлал, үзвэр үйлчилгээний иж бүрэн шийдэлтэй “Шар хад Дэд төв” болгон хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх гэж байгаагаа хэлсэн юм. Өдөрлөгийн үеэр энэхүү төслийнхөө танилцуулгыг хийж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авсан байна. Хэрвээ энэ төслийг сонирхвол ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН нэртэй пейж хуудсаар тус төслийн талаар мэдээлэл авч, мөн санал хүсэлтээ дамжуулж болох юм байна.

Эх сурвалж: news1.mn Д.Очир

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here