Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эрчимтэй үргэлжилж байгаа бололтой. Өнгөрсөн долоо хоногт тус хэрэгт хамгийн нөлөө бүхий эрхэм гэгддэг Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга “сахал” Д.Эрдэнэбилэгийг 30 хоногоор цагдан хорьсон. Тэгвэл өнөөдөр “Монголын зэс” корпорацийн захирал асан Ц.Пүрэвтүвшин АТГ-т мэдүүлэг өгч байна.
Хуулийнхан Д.Эрдэнэбилэгийг О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар нарыг Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцоод байгаа юм.