Эхлэл дэлхий 93 настай ахмад дайчин АНУ-ын тэргүүн хатагтайд сээтэгнэв

93 настай ахмад дайчин АНУ-ын тэргүүн хатагтайд сээтэгнэв

Дэлхийн Хоёрдугаар дайны үеэр Холбоотны цэргүүд Нормандад буусны 75 жилийн ойн ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцжээ.

72 настай Дональд Трамп Их Британид 49 настай гэргий Мелани Трампын хамт очсон байна. Ёслолын төгсгөлд ахмад дайчидтай уулзах үеэр 93 настай Томас Катберт АНУ-ын тэргүүн хатагтайд сээтэгнээд амжсан тухай хэвлэлүүд бичжээ.

АНУ-ын тэргүүн хатагтайг харснаа Катберт “20 насаар залуу байсан бол ч…” гээд инээмсэглэсэн байна. Дональд Трамп ахмад дайчны энэ үгийг инээмсэглэн хүлээн аваад ёжтойгоор “Тэгвэл та чадах байсан гэдэгт эргэлзэхгүй байна!” хэмээн өгүүлжээ. Ингээд эхнэрт нь таатай үг хэлсэнд талархаад гар бариад оджээ.

Ахмад дайчин энэ уулзалтын дараагаар Дональд Трампын талаар эерэг бодолтой үлдснээ ярьсан гэнэ. “Зурагтаар түүний тухай ихэвчлэн таагүй өнгө аясаар ярьдаг. Гэтэл тэр тийм хүн биш байна. Үүнд нь би гайхлаа. Тэр жирийн бидний адил нэгэн юм” гэж Катберт өчжээ.

News1.mn Р.Гэгээ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here