Тажикстаны нийслэл Душанбед болж буй Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөгөөн эхлэхийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинд дуртай орос зайрмагийг нь бэлэглэжээ.
Өмнөд хөршийн дарга Ши Жиньпиний 66 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож буй тул хойд хөршийн Ерөнхийлөгч ийм бэлэг бялууны хамт барьжээ.
Ши Жиньпин талархлаа илэрхийлээд “Манай улсад орос зайрмаг амттайгаараа их алдартай шүү” хэмээн инээмсэглэсэн гэнэ.