Монголтой хил залгаа ОХУ-ын зэвсэгт хүчний Зүүн тойргийн Буриад дахь таван анги нэгтгэлийг байлдааны бэлэн байдлын гэнэтийн шалгалтын хүрээнд түгшүүрээр зэрэг босгосон тухай тус улсын Батлан хамгаалах яамны Мэдээлэл, олон нийтийн харилцааны хэлтсээс мэдээлсэн байна.
Тэдгээр анги нэгтгэлүүд шөнийн цагт байлдааны болон тусгай зориулалтын техникийг байнгын байрлалаас заасан чиглэлд шуурхай хүргэх ажиллагаа болон олон километрийн марш гүйцэтгэжээ.
Гэнэтийн шалгалтын эхний шатанд хээрийн лагерь, удирдлагын цэгийг босгох, харуул ба бие бүрэлдэхүүний сахилга бат, зэвсэглэл, байлдааны техникийн бэлэн байдлыг шалгаж, хээрийн нөхцөлд бүх талын материал-техникийн хамгамжийг зохион байгуулах нормативуудыг биелүүлэх ажээ.
Б.Сансар ura.mn