Эхлэл дэлхий АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираныг устгана гэж заналхийлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираныг устгана гэж заналхийлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран АНУ-ыг ямар нэг байдлаар довтолбол асар хүчтэй хариу барьж устгана хэмээн заналхийлэв.

Үүнээс өмнө Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Вашингтон Ираны удирдагчдын эсрэг хориг арга хэмжээ зарласны дараа, “АНУ-ын удирдлагын ухаан балартаж, юу хийж буйгаа ухаарахаа больсон” гэж мэдэгдсэн билээ.

Д.Трамп энэ мэдэгдэлд хариу барин “Твиттер” хуудсандаа, “Иран АНУ-ын аливаа нэг объектыг довтолбол асар хүчтэй хариу цохилт амсч, зарим салбар нь бүрэн устгаж ч мэднэ. Ираны толгойг илсэн Жон Керри, Барак Обама нарын үе өнгөрсөн” гэж сануулжээ.

Энэ сарын 13-нд Оманы буланд АНУ-ын нефть тээвэрлэгч “Front Altair”, “Kokuka Courageous” танкерууд халдлагад өртсөний дараа хоёр орны харилцаа эрс хурцадсан юм. АНУ халдлагыг Иран зохион байгуулсан гээд тус бүс нутаг дахь далайн тээврийн аюулгүй байдлыг хамгаалах болно гэж мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Ираны агаараас хамгаалах хүчин АНУ-ын алсаас удирдлагатай нисгэгчгүй онгоцыг устгасан нь дайран дээр давс нэмжээ. АНУ онгоцыг олон улсын агаарын бүсэд нисч байсан гэсэн бол Иран агаарын хилийг нь зөрчсөн гэж тус тус мэдэгдсэн билээ.

Б.Сансар  ura.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here