Энэ жил 21 насандаа дэлхийн хамгийн залуу тэрбумтан болсон АНУ-ын жүжигчин, загвар өмсөгч Кайли Женнер “Instagram” хуудсынхаа 139 сая дагагчдад “Kylie Cosmetics” брэндийн гоо сайхны шинэ бүтээгдэхүүнийг танилцуулжээ.
Армени гаралтай тэрээр алдарт Ким Кардашяны дүү бөгөөд сүүлийн жилүүдэд бизнесийн гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэн байр сууриа бататгаж чадсан юм.
Кайли Женнер амжилтын нууцаа дэлгэхдээ, “Би бага байхдаа л өөрийн гэсэн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг мөрөөддөг байлаа. Намайг тэрбумтан болоход ээж минь маш их тусалсан. Түүний ажил хэрэг хөтлөх ухаан миний бүтээлч сэтгэлгээтэй нийлэн жинхэнэ гайхамшгийг бүтээсэн шүү” гэжээ.
Ura.mn Б.Төгсөө