Эхлэл дэлхий Дубайн захирагч Европ руу зугтсан эхнэрээ бие хамгаалагчтайгаа янаг амрагийн холбоотой гэж...

Дубайн захирагч Европ руу зугтсан эхнэрээ бие хамгаалагчтайгаа янаг амрагийн холбоотой гэж буруутгажээ

Арабын нэгдсэн эмирт улсын Ерөнхий сайд, Дубайн Захирагч, шейх Мохаммед ибн Рашид Аль Мактум өөрийн эхнэр Хайег Их Британийн армийн офицер байсан бие хамгаалагчтайгаа янаг амрагийн холбоотойд буруутгасан тухай “The Times” сонин мэдээлжээ. Шейх “Instagram” хуудсандаа бичихдээ, “Хайе, чи надаас урвав. Чамд миний хажууд байх орон зай үлдээгүй. Чиний амьд үлдэх эсэх надад одоо огт хамаагүй болсон” гэжээ.

Шейх Мохаммед ибн Рашид Аль Мактумын зургаан эхнэрийн нэг, 45 настай гүнж Хайе өнгөрсөн зургадугаар сарын эхээр 11 настай охин, долоон настай хүүгийнхээ хамт 38 сая ам.доллар аван Европ руу зугтаан дэлхий даяар дуулиан тарьсан билээ. Хайе гүнж Их Британиас улс төрийн орогнол хүссэн ба шүүхээр дамжуулан гэр бүлээ цуцлахаар бэлтгэж байгаа аж.

Тэрээр шейхийн том охин Латифаг 2018 оны гуравдугаар сард Арабын нэгдсэн эмирт улсаас оргох оролдлого хийн баригдаад хоригдож буйг мэдээд хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовнин зугтсан гэсэн юм.

Ura.mn Б.Төгсөө

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here