Эхлэл дэлхий Сибирийн ойн түймэр Монголд нэвтэрч болзошгүй

Сибирийн ойн түймэр Монголд нэвтэрч болзошгүй

Ойн түймрээс үүдэн ОХУ-ын Сибирийн тайга дахь Красноярскийн хязгаар, Эрхүү мужийн бүх газар нутагт, Буриадын хоёр, Якутын нэг дүүрэгт тус бүр онц байдал зарласан тухай “РИА Новости” агентлаг уламжиллаа.

ОХУ-ын Онц байдлын сайдын нэгдүгээр орлогч Александр Чуприяны мэдээлэл хийхдээ, гурван сая га газарт 500 голомт бүхий ойн түймэр асч хамрах хүрээ нь тэлсээр байна гэжээ. Түймэртэй тэмцэхэд 2785 хүн, 363 машин, 26 онгоц болон нисдэг тэрэг оролцож байгаа аж.

Красноярскийн хязгаарт түймрийн тэлэлтийг зогсооход зэвсэгт хүчний 100 десантын цэрэг буулгасан ба нэмж дахин 100 десантчин буулгах гэж байна. Ойн түймэрт хүний амь эрсдээгүй хэдий ч байдал улам хүндрэх төлөвтэй. Учир нь ойрын өдрүүдэд ойн түймэрт автсан нутагт хур бороогүй, халуун байх аж.

Сибирийн ойт түймэр Монголын хилд тулж ирсэн бөгөөд манай улсын газар нутагт нэвтэрч болзошгүй байна.

Б.Төгсөө ura.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here