Эхлэл улс төр Хурц нарын шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилнэ

Хурц нарын шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилнэ

С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2019.08.12-ны өдрийн 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн. Шүүх хуралдаан тав дахь өдрөө үргэлжилж байна.

Шүүх хуралдаанд нийт 40 хүн оролцож байгаа. Дөрвөн гэрч оролцсон бөгөөд тэд бүгд мэдүүлгээ өгч дууссан байна. Мөн эд мөрийн баримтад хураагдсан бичлэгүүдийг үзэж дууссан аж. Эдгээр бичлэгийг үзэж дууссаны дараа бичгийн нотлох баримтыг шинжлэн судална. Шүүх хуралд оролцогчдын хэлж буйгаар шүүхийн явц одоогоор 70 хувьтай байгаа гэнэ.

Эх сурвалж: erennews.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here