Эхлэл улс төр Ц.Нямдорж: Би мафитай тэмцэж байгаа нь үнэн. гэхдээ баасанхүү шиг юманд бууж...

Ц.Нямдорж: Би мафитай тэмцэж байгаа нь үнэн. гэхдээ баасанхүү шиг юманд бууж өгөхгүй

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэх үеэр  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын дунд маргаан дэгдлээ.


Тодруулбал, гишүүн О.Баасанхүү хэлэлцэх асуудалтай холбогдуулж үг хэлэхдээ “Бөөс түүж байгаа юм шиг болохгүй байгаа заалт болгоныг барьж яваад байх уу. Эрүүгийн хууль үнэхээр болохоо байлаа. 14 настай хүүхэд биеэ үнэлж болно гээд заалт оруулаад ирчихсэн. УИХ-ын гишүүд нь бөөс түүж байгаа юм шиг байх юм. Яам юм бол Эрүүгийн хуулиа цогцоор нь хэзээ оруулж ирэх вэ. Малын хулгай гэдгийг яриад явна. Дараа нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэж ярина. Ц.Нямдорж Та залуучууддаа ажлаа өг. 2011 онд Та сайд байсан “Саарал жагсаалт”-д оруулсан. Таныг  арай гэж мулталж, зайлуулж амарсны ачаар бид 2013 онд “Саарал жагсаалт”-аас гаргасан. Гэтэл  одоо 2016 онд та ХЗДХ-ийн сайд болоод, мөнгө угаалттай огт тэмцээгүй, дахиад “Саарал жагсаалт”-д орлоо.” гэсэн юм.

Хариуд нь сайд Ц.Нямдорж “Би мафитай тэмцэж байгаа нь үнэн. Чи намайг буулгах гэж үхэн хатан тэмцэж байгаа, бууж өгөхгүй. Чи намайг буулгаж чадахгүй. Чиний бүрэлдэхүүнд ордог мафи, яргачидтай тэмцэж байгаа. Эрүүгийн хуулийг нэг хөндвөл бүх утас нь хөвөрдөг юм. Баасанхүү Эрүүгийн хуулийг  ойлгодоггүй юм билээ. “Саарал жагсаалт” надаас болоогүй. Би чам шиг юманд бууж өгч үзээгүй юм. Бага насны хүүхдийг хүчирхийлбэл ялыг хүндрүүлэхээр заасан. Чи намайг бууж өгөхийг хэзээ ч харахгүй. Би чам шиг байтугай, чамаас бусдад нь бууж өгч үзээгүй. Өөрийн чинь санаалчилсан хууль. Өөрөө буруугаа мэдээд дахиж өргөн бариагүй. Энэ бол чиний үйлдсэн гэмт хэрэг. МАХН, АН-тай хамтарч үйлдсэн гэмт хэргийн үр дүн ингэж гарч байгаа юм. Та нар бүгдийг самарсан. Өмгөөллийн хууль, Эрүүгийн хуулийг самарсан” хэмээн эгдүүцсэн юм.

С.Сүлд 24tsag.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here