Эхлэл онцлох М.Билэгтийг Г.Батжаргалаар, Ж.Бат-Эрдэнийг Э.Мөнх-Очироор солих гэнэ

М.Билэгтийг Г.Батжаргалаар, Ж.Бат-Эрдэнийг Э.Мөнх-Очироор солих гэнэ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ойртлоо. Ердөө наймхан сар үлдлээ. Намууд, улстөрчид хэдийнэ сонгуулийн бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Хэн хаана нэр дэвших вэ гэдэг тохироо намуудын удирдлагын түвшинд эхний байдлаар яригджээ. Гэхдээ 2020 оны өмнөхөн УИХ-аас батлагдаж гарч ирэх Сонгуулийн хуулийг бүгд хүлээж байгаа юм.

Өнөөдөр эрх барьж байгаа МАН-ын хувьд ч одоогийн Сонгуулийн хуульд нийцүүлж, нэр дэвшигчдээ зоосон байж магадгүй байна. 76 тойрог зоож байгаад нэр зоосон үрчгэр цаас цахим сүлжээгээр тэнээд хэд хонож байгаа юм. Энэ нь МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн ширээн дээрээс алдагдсан байж ч мэднэ. Учир нь түүн дээрх мэдээлэл 100 хувь хэрэгжихийг мэдэхгүй ч дийлэнх хувь нь үнэн болох магадлалтайг эх сурвалжууд хэлж байна.

Архангай аймагт УИХ-ын сонгуулийн 1-3 дугаар тойрог оногдож буй. Одоогийн гишүүд нь болох Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат гурав дахиад нэр дэвших гэнэ.

Баян-Өлгий аймаг мөн л гурван тойрогтой. 4-6 дугаар тойрогт Г.Солтан, Х.Баделхан, А.Тлейхан нар нэр дэвших аж.

Баянхонгор аймаг 7-9 дүгээр тойргийг харьяалдаг. Хэрвээ жагсаалт орж ирэхгүй л бол УИХ-ын дарга Г.Занданшатар нэр дэвших нь ойлгомжтой. Нэр нь бичигдсэн байна. Мөн Л.Элдэв-Очир дахина гэжээ. Харин УИХ-ын М.Билэгтийн нэрийг татаж оронд нь Аймгийн Засаг дарга Г.Батжаргалыг нэр дэвшүүлэхээр тохироо хийгдсэн байх магадлалтай байна.

Булган аймаг нэг тойрогтой. Тэр нь 10 дугаар тойрог. 2016 онд Ж.Бат-Эрдэнэ МАН-аас нэр дэвшээд сонгогдсон. Тэгвэл 2020 онд Ж.Бат-Эрдэнийг дахиулалгүйгээр Л.Энэбиш агсаны хүү Э.Мөнх-Очирыг нэр дэвшүүлэхээр болсон гэж байна.

Эх сурвалж: songogch.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here