Ховд аймгийн Дөргөн сум, Увс аймгийн Завхан сумын Төрийн албан хаагчдын туршлага судлах, нөхөрсөг уулзалт 10 дугаар сарын 19,20 -ны өдрүүдэд болсон. Энэ арга хэмжээнд 160 гаруй төрийн албан хаагчид 2 өдрийн турш харилцан бие биенээсээ туршлага судалж, нөхөрсөг уулзалт хийж, уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна Завхан сумын төрийн байгууллагуудын тохижилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, ажил мэргэжил нэгтэй хүмүүс харилцан бие биенээсээ суралцсан нөхөрсөг уулзалт болж өнгөрлөө.