Эхлэл дэлхий Их Британийг орхин гарах чинээлэг иргэдийн тоо өсөв

Их Британийг орхин гарах чинээлэг иргэдийн тоо өсөв

Их Британид амьдардаг Европын холбооны орнуудын чинээлэг иргэд тус улсыг орхиж эхэлсэн тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ. “Bloomberg”-ийн сэтгүүлч Их Британиас Европт шилжин суурьшихад тусладаг агентлагийн эзэн Энтони Уорд Томастай ярилцсан байна.

Энтони Уорд Томасын хэлснээр,  гэнэ. Томасын үйлчлүүлэгчдийн олонх нь таван саяас дээш фунт стерлингийн хөрөнгөтэй чинээлэг европчууд бөгөөд тэдний зарим нь бизнесээ орхин гарч байгаа аж.

Европчуудын олонх нь Францын өмнөд хэсэг, Испанийн Майорк арал дээр шилжин суурьшиж байгаа гэнэ. Саятнууд ийнхүү шилжин суурьших болсны гол шалтгааныг Томас “BREXIT”-тэй холбон тайлбарлаж байна. Их Британийн парламент “BREXIT”-ийн гэрээг батлаагүйтэй холбоотойгоор шилжин суурьшигчдын урсгал цаашид нэмэгдэж магадгүй гэдгийг ажиглагчид ч онцолж буй. Түүнчлэн Олон улсын валютын сангаас “BREXIT” Их Британи, Европын холбооны аль альных нь эдийн засагт сөргөөр нөлөөлөхийг анхааруулсан.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here