Эхлэл онцлох МАН-ын 2020 оны шигшээ: Н.НОМТОЙБАЯРЫГ ХӨӨЖ, Б.ЭНХБАЯРЫГ ЗАЛНА

МАН-ын 2020 оны шигшээ: Н.НОМТОЙБАЯРЫГ ХӨӨЖ, Б.ЭНХБАЯРЫГ ЗАЛНА

УИХ-ын 2020 оны сонгууль ойртлоо. Улс төрчийн хүчнүүд, улстөрчид сонгуулиа бодож, сонгогчиддоо хайр зарлаад эхэллээ.

Гэхдээ ирэх сонгуулийн хамгийн гол асуудал нь хараахан шийдэгдээгүй байна. Тэр бол Сонгуулийн хуулийн өөрчлөлт юм. Сонгуулийн хуулийг өөрчлөх нь лавтай. Харин том, жижиг тойрог, сонгуулийн пропорционал, мажоритар тогтолцооны алийг ямар хэмжээтэй сонгох вэ гэдэг одоогоор тодорхой бус байна.

Гэвч намууд аль тойрогт хэнийг сойх вэ гэдгийг ерөнхийдөө шийдчихээд байгаа бололтой. Хэдийгээр ирэх сонгуульд дэвшигчдийн нэр намын даргын халаасанд байгаа гэдэг ч зарим томоохон намын “төсөл” задарчихсан явж байна. Тухайлбал, МАН ирэх сонгуульд хэн хэнийг сойх вэ гэдгийн нэг хувилбар ил болоод хэд хонож байна.

Эндээс харвал Дорнодын хоёр тойрогт нэр дэвших эрхмийн нэгийг шинэ хүнээр сэлгэх бололтой. ЖДҮ-д нэр холбогдсон Х.Болорчулуун дахихаар болсон байна. Харин энэ бүрэн эрхийнхээ хугацаанд ихээхэн хэл ам таталж байгаа Н.Номтойбаярыг нам нь нэр дэвшүүлэхгүй байх магадлал өндөр байна. Н.Номтойбаярыг 2020 оны сонгуулиас өмнө МАН-аас хөөнө гэсэн мэдээлэл  тараад байгаа. Түүний оронд ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр МАН-ынхан ярьж буй бололтой.

Б.Энхбаяр нь 1977 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн.

1994 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын 10 жилийн дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 1999 онд мөнх сургуулийн магистрантур тус тус төгссөн. АНУ-ын Виржинийн их сургуульд хэлний чиглэлээр, Тайван, Швед, Австрали улсад Хүний нөөцийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн ухааны магистр. Эрх зүйч мэргэжилтэй. Орос, Англи хэлний мэдлэгтэй.

1998-2004 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш,

2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах,

2001-2002 онд УИХ дахь МАХН-ын Ажлын албанд референт, зөвлөх,

2002-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт Тамгын газрын дарга,

2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга,

2009 онд УИХ-ын даргын Ажлын албанд хуулийн асуудал хариуцсан зөвлөх,

2009-2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын дарга,

2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх,

2013-2014 онд УИХ-ын гишүүний зөвлөх,

2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд хуулийн зөвлөх

2016-2018 онд ХЗДХ-ийн дэд сайдаар ажилласан.

Төрийн албанд 17 жил ажиллажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here