Эхлэл Нийслэл Монгол Улс ЮНЕСКО-гийн өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ

Монгол Улс ЮНЕСКО-гийн өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн бүтээлч ажлын хүрээнд монголын уламжлалт үндэсний өв соёлын илэрхийлэл болсон монгол гэрийн тухай зурагт мэдээллийг агуулсан “Монгол гэр, өв соёл” товхимол бүтээлийг Нийслэлийн Засаг даргын ивээл дор хэвлүүллээ.

Монгол Улс ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-д 2005 онд нэгдэн орсон байдаг. Тус конвенцэд нэгдэн орсноор өөрийн орны нутаг дэвсгэр дээрхи соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээдэг билээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Соёлын биет бус өвийг хамгаалах хөтөлбөрийг 2023 он хүртэл” баталсан. Энэ ажлын хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг бол “Монгол гэр, өв соёл” бүтээлийг нийслэлийн Засаг даргаас дэмжин хэвлүүлсэн хэрэг боллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here