Эхлэл Ерөнхийлөгч Ерөнхийлөгч НДШ-ийн хоёр хувь дээр хориг тавина

Ерөнхийлөгч НДШ-ийн хоёр хувь дээр хориг тавина

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр “Чингис хаан” гардуулах ёслолын арга хэмжээний үеэр мэдээлэл хийхдээ Нийгмийн даатгалтын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх хуулийн төсөлд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавина хэмээн мэдээллээ.

З.Энхболд  “Төсвийн тухай хууль дахь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх хуульд хориг тавихаар болсон. Одоо бэлтгэж байна. УИХ-аас 2020 оны төсвийн тухай хууль манайд ирээгүй байна. Ирээд тав хононо. Тэр хооронд Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс нэмэгдэх хоёр хувийн нэмэгдэл дээр хориг тавина. Түүний өмнөх гурван хувийн нэмэгдэл өнгөрсөн учраас хориг тавих боломжгүй. Тэгэхээр 25 хувь болох шимтгэлийн хоёр хувь дээр хориг тавих гээд бэлтгэж байна” гэлээ.

Учир нь өнгөрсөн баасан гарагт МҮЭ-ийн холбооноос  Нийгмийн даатгалын шимтгэлийг эсэргүүцэж жагсаал хийхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийг 2020 оны төсөвт хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг хүссэн юм. Үүний дагуу Ерөнхийлөгч хэсэгчилж Нийгмийн даатгалын шимтгэл дээр хориг тавихаар болсон нь энэ аж.

Эх сурвалж: Erennews.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here