Израилийн Ерөнхий прокурорын газраас тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуаг авилгын гурван хэрэгт холбогдуулан хээл хахууль, залилан мэхлэлт үйлдсэн гэж буруутгаж байна. Тэрбээр нэр нөлөө бүхий чинээлэг бизнесменүүдээс үнэтэй бэлэг хүлээн авч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн зүйл мэт болгон халхавчлахыг оролдсон гэжээ.
Ерөнхий сайдын зүгээс үүнийг төрийн эргэлт хийхийг оролдож байна хэмээн буруушаасан байна. Мөн огцрохгүй гэдгээ мэдэгдэж байгаа бөгөөд хууль ёсны дагуу хийх шаардлагагүй гэж үзсэн байна.
Телевизээр өгсөн ярилцлагадаа “Тэд үнэн зүйлийн араас биш миний араас л явж байна, энэ улсын цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэрэгтэй” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: Erennews.mn