Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хөл дээрээ босъё, сум орон нутагтаа ажлын байр бий болгоё гэсэн зорилтод иргэдэд очих ёстой мөнгийг эрх баригч намынхан илүү ихээр завшсан. Энэ хэрээр иргэд ч эрхээ боомилуулсаар удаж байна. Иргэд олон нийтийн зүгээс ЖДҮ-тэй холбогдсон гишүүдэд болон Засгийн газрын сайд нарт хариуцлага тооц гэсэн шаардлагыг тавьсаар байгаа ч нам жим л байгаа. Харин ЖДҮ-чид, хулгайчид “Ард иргэд дуугүй боллоо,шантрах шатандаа орчихсон явна” гэж бодож байх шиг. Тэгвэл иргэд хэзээ ч шантрахгүй, сонгогчид хэзээ ч мартахгүй. Яагаад гэвэл өөрсдийгөө төлөөлүүлэн сонгосон гишүүн нь өөрсдийнх нь боломжийг хулгайлчихсан тул тэд мартахгүй, бас ирэх сонгуульд дахин тэднийг сонгохгүй нь тодорхой. Тэдгээр сонгогдохгүй эрхмүүдийн тоонд УИХ-ын Ш.Раднаасэд “Гэга”, “Гэрд сараа”, “Дэлгэрбаян говь”, “Сэлши үүр”, “Алиман төгс буян” компаниудаар нэр холбогдож ЖДҮ-чдийг тэргүүлж яваа гэхэд болно. Тэрбээр ЖДҮ-тэй 5 компаниар холбогдсон нь ийнхүү тэргүүлэгч болчихсон л доо. Тодруулбал, түүний ”, “Гэрд сараа” ххк 1.600.000, “Дэлгэрбаян говь” ХХК нь мөн хэмжээний мөнгө ЖДҮ-ээс авсан гэх мэдээллийг өдөр тутмын сонинд өнөөдрөөс жилийн өмнө дэлгэн тавьж байв.
Засагт ханы хөх харчуудын нэр нүүрийг барсан энэ шар нөхрийг бас ч элдэвтэй нэгэн гэдэг болоод байгаа. Тэрбээр нэгэн цагт “Одоо тэртэй тэргүй Эрүүгийн хуулийн 1.10 гэдэг дээр чинь бол хөнгөн гэмт хэрэг дээр 1 жилийн хугацаа өнгөрчихсөн бол яллагдагчаар татаж болохгүй гээд явж байгаа шүү дээ. Тэгээд ингээд ялынхаа хэмжээнээс хамаараад тэр хугацаа нь өөр, өөр болоод явчихаж байгаа юм. Тэгсэн мөртлөө энэ дээрээ яллагдагчаар татаад нэг тогтоол танилцуулчихсан, ингээд насан туршдаа ингээд явчихаад байгаа юм…” гэх зэргээр адгаж байж билээ.
Авсан, эс авсан талаараа ер дуугараагүй энэ нөхөр парламентын танхимд том том дуугарч дөмөгхөн хор найруулдаг хүмүүсийг мөн л тэргүүлж явдаг гэж ангийнхан нь үздэг, үнэлдэг юм билээ…
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гэгч энэ эрхмийг хууль зассан хэмээж байсан ч тэрбээр УИХ-ын даргад хандан “… Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэн санаачлан хэлэлцүүлсэн болохыг хянуулах хүсэлт гаргаж байсан удаатай.
Хэдийгээр тэр ангидаа тэргүүлэгч ч гэсэн ирэх сонгуульд Алтай нутгаас сонгогдохгүй нь тодорхой болсон тухай Засагт ханыхан ярьж, ёстой л “NO” гэж байсан шүү
Эх сурвалж: Erennews.mn