Эхлэл УИХ Л.Энх-Амгалан: Том тойрог дээр хүн аваачих ямар ч шаардлагагүй

Л.Энх-Амгалан: Том тойрог дээр хүн аваачих ямар ч шаардлагагүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт авч байна.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Тогтолцооны асуудал маргаан дагуулж байна. Сонгуулийн  мажоритор,тогтолцоог задлах юм бол 75/1 гэж орж ирэх юм байна. Сонгуулийн энэ хуулийн 26 дугаар зүйл дээр нэг заалтыг нэмж оруулах хүсэлтэй байна . Сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг бүр тусад нь оруулмаар байна. Мөн ид сонгогчдоо  царцаа гэж доромжилмооргүй байна. Сонгогчдыг албаар  нүүлгэж аваачсанаа намайг авчирсан мэтээр цахим хуудсанд нийтэлж байсан тохиолдол гарч байсан удаатай. Нарийндаа сонгогчдыг олноор нь суурин байгаа газраас авч явж байгаа асуудлыг хатуу хуульчилмаар байна. Сонгогчдын шилжилтийг хориглохгүй болохоор үр дүнд хүрэхгүй шүү дээ. Тойргийн том жижгээс үл хамааран сонгогчдын шилжилтийг хязгаарлах ёстой. Аль ч тогтолцоогоор сонгууль явуулсан сонгогчдын шилжилтийг хаасан заалт оруулах асуудалд хатуу  байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Шилжилт хөдөлгөөн тойрог томсгох тусам багасдаг. Том тойрог дээр хүн аваачих ямар ч шаардлагагүй. Одоо бидний санал болгож байгаа  26/50 логик утгаараа хянах бүрэн боломжтой. 2016 онд Ардчилсан нам тойргоо хүссэнээрээ зурсан. Үүнийг цаашид засах зайлшгүй шаардлагатай. Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг өмнө нь хугацаа заагаад хэн хэзээ зогсоох нь тодорхойгүй байсан бол одоо сонгуулийн санал авахаас 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг бүрэн  хааж байгаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн: Сонгуулийн хуулийг зөрчих юм бол арга хэмжээ авахаар тусгагдсан. Энэ хууль батлагдах юм бол Зөрчлийн тухай хуульд бүлэг хууль оруулна. Сонгуульд нэр дэвшиж оролцож байгаа зохион байгуулж байгаа хүмүүс зөрчил гаргасан тохиолдолд Эрүүгийн хуульд тодорхой хэмжээний хуулийн заалтыг чангатгасан нэмэлт өөрчлөлт оруулна.

Сонгуулийн ерөнхий хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдсайхан: Сэтгэцийн  эмгэгийг тогтоох асуудлыг  Засгийн газраас оруулж ирсэн. Харин тодорхойлолтыг авах ёстой вэ гэхээр сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:  Үндсэн хууль зөрчсөн тогтолцоотой болчих гээд л байна даа. Ардчилсан намаас холимог тогтолцоог оруулж ирнэ гэхэд би дэмжиж байсан. Хүн дугуйлж байгаа нь холимог биш мажоритор гээд гүрийгээд байгаа нь худлаа.  Үнэхээр мажоритор тогтолцоо юм бол иргэд 26 хүнийг л сонгох ёстой.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Гишүүдийн дунд  Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр дээр сонгуулийн тухай төсөл  унана гэсэн яриа гишүүдийн дунд их байна. Миний санал болгож УИХ-аар батлагдсан хэлбэр бол мажоритор. Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй. Засгийн газраас өгсөн 10 саналын нэг нь  сонгуульд нэр дэвшигчид сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр сэтгэцээ хянуулна гэж заасан.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here