Эхлэл УИХ М.Билэгт: Ард иргэд жагсаалтаар орж ирдэг тогтолцоог эсэргүүцэж байгаа

М.Билэгт: Ард иргэд жагсаалтаар орж ирдэг тогтолцоог эсэргүүцэж байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

-ШИНЭ нам сонгуулийн хуулийг судлах ажлын хэсэг гаргаж байна. Монгол улс нэг тойрог буюу 26-гийн асуудлыг судалж байна. Тойргоо томруулж, 26 гишүүнээ сонгох нь зөв болов уу гэж ШИНЭ нам гаргаж байна. Сонгуульд оруулахгүй байхын тулд сэтгэцийн өвчтэй, эрүүгийн хариуцлага татагдсан, эрүүгийн хэрэг үйлдсэн хүнийг сонгуульд оруулахгүй гэж заажээ. Сэтгэцийн өвчтэй хүн гэдгийг шар хадны эмнэлэг оношлох байх. Монгол Улсын түүхэнд Н.Энхбаяр гэдэг хүнийг сэтгэцийн өвчтэй гээд сонгууульд оролцуулж байгаагүй.  Зөрчил гаргасан хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж байна. 200 гаруй зөрчлийн  заалт байдаг. Энэ асуудлыг анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

-Монгол Улс нэг тойрог гэдэг хувилбар нь хөгжлийн бодлого явуулахад зөв гэж үзсэн. Бид жижиг 76 тойргоор сонгууль явуулахад жалга, довны үзэл гарч байна. Улс орны хэмжээнд хийдэг томоохон асуудлыг шийдэх хэрэгтэй. Бүсчлэх гэдэг хоёр дахь хувилбар, одоогийн байгаа жижиг дөрөв дэх хувилбар бий. Сонгуулийг зардал багатай явуулах зарчим барьж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Ард иргэд жагсаалтаар орж ирдэг тогтолцоог эсэргүүцэж байгаа. Эмэгтэйчүүдийн нэр дэвших квотоо нэмэх хэрэгтэй. Монголын хүн амын 50 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Тиймээс сонгуулийн хуульдаа нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн заалтыг оруулж өгөх хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

-Сонгогчдыг бөөнөөр нь хоморголон шилжин суурьшилт хийлгэдгийг хуулиараа хатуу хориглох хэрэгтэй. Хориглоогүй болохоор зөвшөөрч байгаа хэрэг. Энэ хуулинд сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг хориглох заалт тусгаж болох уу?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

-Сонгогчдын шилжилт хөдөлгөөн тойрог жижигрэх тусам улам их гарч ирдэг. Хэрвээ буцаад 76 жижиг тойрог руу шилжвэл сонгогчдын шилжилт хөдөлгөөн ихэснэ. Сонгууль хуульд санал хураалт явуулахаас 60 хоногийн өмнө аливаа шилжилт хөдөлгөөнийг бүрэн хаахаар тусгасан байгаа.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:

-Сонгуулийн хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар шийтгэх заалт оруулна. Төрийн албан хаагч хууль зөрчвөл дахин төрийн албанд орохыг нь хориглосон хуулийн заалт байдаг.

Эх сурвалж: Erennews.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here