Эхлэл дэлхий “Boeing” компани “737 MAX” онгоц үйлдвэрлэхээ зогсооно

“Boeing” компани “737 MAX” онгоц үйлдвэрлэхээ зогсооно

АНУ-ын “Boeing” компани ирэх оны нэгдүгээр сараас “737 MAX” онгоц үйлдвэрлэхээ зогсоохоор шийдвэрлэсэн тухай тус компанийн удирдлага мэдэгдсэн байна.

Мэдэгдэлд, “Boeing” компани ирэх сараас эхлэн “737 MAX” онгоцыг үйлдвэрлэхээ түр зогсоож, нөөцөд хуримтлагдсан тус загварын 400 онгоцыг хэрэглэгчдэд эцэслэн хүргэх тал дээр төвлөрөн ажиллахаар шийдвэрлэлээ. Гэхдээ үүнтэй холбогдуулан ажилтнуудаа олноор халахгүй” гэжээ.

“Boeing” компани өнөөг хүртэл сар бүр дээрх загварын 40 онгоц үйлдвэрлэж байсан аж.

2018 оны аравдугаар сарын 29-нд Индонезид “Lion Air” компанийн “Boeing 737 MAX 8” онгоцны ослоор 189 амь үрэгдэж, улмаар энэ оны гуравдугаар сарын 10-нд Этиопт “Ethiopian Airlines” компанийн ижил загварын онгоц сүйрч 157 хүний аминд хүрсэн билээ. Энэ хоёр сүйрлийн аль алинд нь онгоцны маневрийн үзүүлэлтийг сайжруулах системд доголдол гарсныг тогтоожээ. Үүний дараа Европын холбоо, АНУ, ОХУ зэрэг олон орон “Boeing 737 MAX” онгоцыг нислэгт ашиглахаа түр зогсоосон юм.

Б.Төгсөө

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here