Дэлхийн толгой баячуудын нэг, 110 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Билл Гейтс улиран одож буй жилд уншсан номуудаас шилдгүүдийг нь нэрлэсэн тухай “Forbes” сэтгүүлд мэдээлжээ.
Түүний бодлоор 2019 оны шилдэг ном бол хар арьст хосын амьдралын тухай өгүүлдэг Таяри Жонсын “Америкийн гэрлэлт” (“An American Marriage”) ажээ. Билл Гейтс хэлэхдээ, “Хүнд сэдэв хөндсөн ч энэ ном дахь үйл явдлын өрнөлд та бүхэлдээ автана” гэсэн байна.
Билл Гейт түүнчлэн түүхэн сэдэвт Жилл Лепорын “Эдгээр үнэн: АНУ-ын түүх” (“These Truths: A History of the United States”), манай гаригийн ирээдүйн хувь тавилангийн тухай Вацлав Смилийн “Өсөлт: Бичил биетүүдээс аварга хотууд хүртэл” (“Growth: From Microorganisms to Megacities”), хүүхдүүддээ хэрхэн аз жаргалтай байхыг заах хүсэлтэй эцэг эхчүүдэд зориулсан Диана Тавеннерийн “Бэлэн” (“Prepared”) номуудыг онцолжээ.
Б.Төгсөө