АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар Ерөнхий сайд Лю Хэ нар Вашингтон хотноо хоёр орны худалдааны хэлэлцээрийн эхний шатны баримт бичгийг үзэглэсэн тухай “Reuters” уламжиллаа. Энэ нь 2018 оноос эхэлсэн хоёр орны худалдааны дайныг зогсоох хөшүүрэг болсон гэж шинжээчид дүгнэжээ.
Тохиролцооны дагуу БНХАУ ойрын хоёр жилд АНУ-аас 200 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн болон бусад бараа бүтэгдэхүүнийг худалдан авах үүрэг хүлээжээ. Үүний хариуд АНУ БНХАУ-ын гар утас, тоглоом, ноутбук зэрэг олон төрлийн бараанд ногдуулах татварыг нэмэгдүүлэхгүй юм байна.
БНХАУ-ын дарга Ши Жинпин тус хэлэлцээр хоёр орон зөрчилтэй асуудлуудаа харилцан яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх боломжтойг харуулсан гээд БНХАУ, АНУ төдийгүй бүх дэлхийд ашигтайг цохон тэмдэглэжээ.
Б.Төгсөө ura.mn