Эхлэл дэлхий Турк Сирийн армийн 115 байрлалд цохилт өгчээ

Турк Сирийн армийн 115 байрлалд цохилт өгчээ

Турк Сирийн хойд хэсгийн Идлиб муж дахь цэргийн албан хаагчид руу нь гал нээсний хариуд Сирийн армийн 115 байрлалд цохилт өгсөн тухай тус улсын Үндэсний батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.

Цохилтын явцад Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн 101 цэрэг, гурван танк, хоёр их буу, нэг нисдэг тэргийг устгасан гэжээ.

Сүүлийн долоо хоногт Сирийн арми тус улс дахь Туркийн цэргийн байрлал руу хоёр удаа гал нээжээ. Үүний улмаас Туркийн 10 цэргийн албан хаагч, гурван цэргийн бус ажилтан амь үрэгдсэн аж.

Б.Төгсөө

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here