МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сонгуулийн бэлтгэл ажил, гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлөх асуудлыг Бага хурлаар оруулж, шийдвэрлүүлэхээр болсон байна. Мөн МАН-ын гишүүд өөрсдөө тойрогтоо судалгаа хийж, ёс зүй, хариуцлагатай байсан эсэхээ тодруулах аж. Сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотойгоор нэр дэвшигч нь хууль бус хандивыг иргэн, аж ахуйн нэгжээс авч болохгүй тухай хэлэлцсэн байна.