Эхлэл улс төр Сайд асан сайн дураараа хэргээ хүлээжээ

Сайд асан сайн дураараа хэргээ хүлээжээ

УИХ-ын гишүүдийн ЖДҮ-тэй холбогдсон хэрэгт “Зуд ирвэл хуц, ухнанд” гэгчээр ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг голчлон буруутгасан.

Тэгвэл ЖДҮ-ийн гэх тодотголтой хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлсэн байна.

Уг хэргийг өмнө нь тус шүүхэд шилжүүлэхэд УИХ-ын гишүүн Б.Батзоригтой хамт шалгагдаж байсан зургаан хүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, торгуулийн шийтгэл оноосон. Тэгвэл энэ удаад НПГ-аас Түүнийг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад эдийн засгийн давуу байдал олгож, их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасч, 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.

Гэхдээ прокурорын зүгээс яллагдагч Б.Батзоригийг хэргээ сайн дураар хүлээсэн гэж үзээд түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, нэг жил хорих ял оногдуулахаар болж хэргийг нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч мягмар гарагт буюу 3 дугаар сарын 3-ны өдөр хүргүүлсэн байна.

Эх сурвалж: Erennews.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here