Эхлэл дэлхий Украины Дээд рад шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталжээ

Украины Дээд рад шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталжээ

Украины парламент буюу Дээд рад ээлжит бус хуралдаанаараа тус улсын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталжээ.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский А.Гончарук тэргүүтэй Засгийн газар тэтгэвэр, орон сууцны төлбөр, цалингийн өр, төсвийн алдагдалтай холбоотой асуудлуудыг шийдэж чадаагүй хэмээн мэдэгдсэн билээ. Дээд радын 423 гишүүний 353 нь А.Гончарукийн Засгийн газрыг огцруулахын төлөө саналаа өгчээ.

Шинэ Засгийн газрыг Д.Шмыгаль тэргүүлэх бөгөөд 14 сайдын дөрвөөс бусдыг нь сольсон аж. Д.Шмыгаль өмнөх Засгийн газарт Шадар сайдын алба хашиж байжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here