Эхлэл УИХ Д.Сарангэрэл: Энэ онд бид 44 эмнэлэг ашиглалтад оруулна

Д.Сарангэрэл: Энэ онд бид 44 эмнэлэг ашиглалтад оруулна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Эрүүл мэндийн салбарынхан маш сайн ажиллаж байна. Энэ жил Сонгинохайрхан дүүрэгт баригдах эмнэлгийн барилгуудад онцгой анхаарч ажиллаж байгаад талархаж байна. Анхан шатны үйлчилгээнд Өрхийн эмнэлэг анхаарал халамж тавьж байгаа ч энэ эмнэлгүүддээ цаашид ямар дэмжлэг үзүүлэх вэ. Хуульд анхан шатны нэгж буюу Өрхийн эмнэлэгтэй холбоотой заалт оруулж байгаа юу. Мөн коронавирусаас үүдэж нислэг зогссонтой холбоотойгоор эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж, бодисуудыг авах талаар тусгасан уу.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Эрүүл мэндийн салбарт 20 гаруй царцаагдсан барилгыг бүгдийг хөдөлгөөнд оруулж эхэлсэн. Эхнээсээ ашүиглалатад орж  эхлэх гэж байна. Энэ онд бид 44 эмнэлэг ашиглалтад оруулна. Энэ бол бага биш тоо.

Нислэг зогссонтой холбогдуулан асуудал үүсч байгаа ч Онцгой комиссоос эрүүл мэндийн салбарын нэн чухал шаардлагатай тоног төхөөрөмж, бодис авах ажлыг тусгай үүргийн нийслэгээр  шийдэж өгч байгаа.

Өрхийн эрүүл мэндлийн төвийн тухайд гэвэл анхан шатны тусламж үйлчилгээ 242 төв бий. Анхан шатны тусламж, үйлчилгээг дээшлүүлж, дэмжих шаардлага байсаар байгаа. Бид тоног төхөөрөмж, байраар дэмжиж байгаа. Цаашид Өрхийн эмнэлгийн санхүүжилтийг орон нутаг, дүүрэг дэмжих чиглэлээр анхаарвал иргэдэд улам  ойртох боломжтой болно. Энэ хуульд Өрхийн эмнэлгийг нийгмийн эрүүл мэндийн үзлэг, хянах, эрсдэлийн үнэлгээг жил бүр зайлшгүй хийж байхыг хуульчилж өгч байгаа. Энэ нь маш том дэвшил  гэсэн юм.

Мөн “Сонгодо” эмэнэлгтэй холбоотой асуудлаар зарим гишүүд асуулт асууж сөрөг мэдээлэл түгэх хандрага би болчих вий  гэхэд ЭМ-ийн сайд “ Энэ эмнэлгийг буруутгаж болохгүй. Хувийн хэвшлийн эмнэлгүүд хүнд бидэнд маш их дэмжлэг үзүүлж байгаа. Гэхдээ хурдасгасан оношлуур нь эцсийн баталгаажуулсны дараа олон нийтэд мэдээлэл өгөх  байсан.  Өөрөөр  хэлбэл, PCR төхөөрөмжөөр баталгаажсан хариу мэдээг иргэдэд өгөх нь зөв.  Яарч мэдээлэл өгснөөс болж нийгмээрээ айдаст автах аюул учирч байгаа учраас яамнаас шинэ журам гаргана” гэсэн юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here