Эхлэл дэлхий АНУ ойрын 60 хоногт цагаачдыг хүлээн авахгүй

АНУ ойрын 60 хоногт цагаачдыг хүлээн авахгүй

АНУ коронавирусын цар тахлаас үүдсэн эдийн засгийн таагүй байдлыг харгалзан үзэж ойрын 60 хоногт цагаачдыг хүлээн авахгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.

Тэрээр, “Үл үзэгдэх дайсантай хийж буй тэмцэл ажилгүйдлийг нэмэгдүүлсээр байна. Ажилгүй болсон иргэддээ ажлын байр гаргах нь бидний үүрэг. Ийм бид цагаачдыг хүлээн авахыг түр зогсоож байна. Америкуудын оронд хилийн чанадаас ирсэн хүмүүсийг ажилд авах нь шударга бус. 60 хоногийн дараа эдийн засгийн байдлаас хамааран тус шийдвэрийн үргэлжлэх хугацааг сунгах эсэхийг шийдэх юм” гэжээ.

Гэхдээ энэ шийдвэр АНУ-д байнга оршин суух, өөрөөр хэлбэл грин-карт горилогчдод хамаарах ба түр хугацагаагаар ирэгсдэд үйлчлэхгүй юм байна. Түүнчлэн фермерийн аж ахуйд ажиллах цагаачдад хамаарахгүй ажээ.

Б.Төгсөө

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here