Сонгогдоод л “салаавч” өгдөг. Мөрийн хөтөлбөр хэмээх мөрөөдлийн жагсаалт танилцуулдаг. Тэр нь хэзээ ч бүтдэггүй. Тиймээс 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээс бид хоёрхон асуулт асуух хэрэгтэй юм.
Нэг. Нэр дэвшигч Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг юу гэж үздэг вэ. Монголд ашигтай юу, ашиггүй юу. Энэ гэрээг өөрчлөх, эсвэл өөрчлөх шаардлагагүй юу.
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг шалгасан УИХ, хууль хяналтын байгууллагын шалгалтын дүнг энэ УИХ хэлэлэлгүй өнгөрөх нь тодорхой боллоо. Гэтэл Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч компани Монгол Улсад 260 орчим сая доллар төлөхгүй гээд Олон улсын арбитрын шүүхэд хандаад байна.
Хоёр. Тавантолгойн ордыг ямар байдлаар ашиглаж, хөдөлгөвөл нийт монголчуудад хэрэгтэй вэ.
Тавантолгойн ордын тухайд өнөөдөр өнөөх л улиг болсон улстөрчдийн хэрүүлийн алим болчихоод байна. IPO-г нь хамгийн шударгаар, ард түмэнд ашигтай хийх хувилбар одоо чухал болоод байгаа юм. Учир нь Тавантолгойг тойрсон өнөөдрийн хэрүүл улстөржилт мэт харагдаж буй боловч цаанаа энэ ордын төлөөх тэмцэл өрнөж байгаа гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой болоод байна. Энэ хоёр томоохон асуудал дээр ямар байр суурьтай гишүүн сонгохоос та бидний, Монголын маань ирээдүй шалтгаалах билээ.
Эх сурвалж: http://songogch.mn/